ЗГ: Улсын төсөв ашигтай ажиллавал ашгийн 50 хувийг Хөгжлийн санд төвлөрүүлнэ

timelive.mn 2024-05-9

Үндэсний Баялгийн сангийн хууль батлагдсантай холбогдуулан өнөөдөр Хуримтлалын сангийн дансыг нээж байна.

Өөрөөр хэлбэл, Баялгийн сан нь гурван сангаас бүрдэх юм. Эдгээрээс эхний ээлжид Хуримтлалын сангийн дансанд 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө төвлөрүүлж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хөтөлбөрт зарцуулахаар болоод буй.

Тэгвэл Хөгжлийн сан нь Улсын томоохон төсөл хөтөлбөр болоод төсвийн тогтвортой байдлыг санхүүжүүлэх зорилготой аж. Товчхондоо, Улсын төсөв алдагдалгүй, ашигтай батлагдсан тохиолдолд тухайн ашгийн 50 хувийг Хөгжлийн санд төвлөрүүлж, мөн 50 хувийн ашгийг төвсийн тогтвортой байдлыг хангах чиглэлд зарцуулахаар төлөвлөжээ.