Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг үйлдэж эхлэхээр болжээ

timelive.mn 2024-05-14

Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэж эхлэхээр болсон талаар Зам, Тээврийн Хөгжлийн Яам (ЗТХЯ)-наас мэдээллээ.

ЗТХЯ-аас агаарын тээврийн салбарт “Хямд тийз-хүртээмжтэй нислэг” зорилт дэвшүүлж, нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа аж.

Энэ хүрээнд Изинис Эйрвэйз ХХК 2024 оны зургаадугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа юм байна.

Мөн Хонконг, Бусан, Чонжу чиглэлд 2024 оны зургадугаар сарын сүүлээр хуваарьт нислэг эхлүүлэхээр төлөвлөжээ.