3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнд оролцохоор Унгарыг зорилоо

timelive.mn 2024-05-14

Унгарын Дебрецен хотод хоёр хоногийн дараа Парисын олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн эхэлнэ.

Тус тэмцээнд оролцох Монголын шигшээ баг буурал тивийн зүг хүлгийн жолоо залав. Энэ удаагийн тэмцээн гурван эрх олгохоороо онцлогтой. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй баг оролцох юм.

Эрэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүн хэвээрээ бол эмэгтэйчүүдэд бага зэрэг өөрчлөлт оржээ. Ө.Индра, М.Цэрэнлхам нар олимпын эрхийн сүүлчийн тэмцээнийг бэртлийн улмаас өнжихөөр болов. Тэднийг Ц.Болорцэцэг, М.Булбул нар нөхөж тоглох аж. Манай багийн тоглолт энэ сарын 17-ноос эхэлнэ.

Хэсгийн тоглолтуудын хуваарь /Улаанбаатарын цагаар/

Тавдугаар сарын 17: Монгол vs Польш 21:40 цагт /эр/

Тавдугаар сарын 17: Монгол vs Бельги 23:55 цагт /эр/

Тавдугаар сарын 18: Монгол vs Япон    01:45 цагт /эр/

Тавдугаар сарын 18: Монгол vs Испани 00:30 цагт /эм/

Тавдугаар сарын 18: Монгол vs Египет  02:20 цагт /эм/

Тавдугаар сарын 19: Монгол vs Япон      00:30 цагт /эм/