Токио хотын Чиёода тойргийн Ясүкүни сүмийн ордонд энэ сарын 12-ны өдөр Зүүн Японы оюутны 75 дахь удаагийн сүмогийн шинэ тоглогчдын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөв.
Тэмцээнд нийт 19 сургуулийн нэгдүгээр дамжааны 63 оюутан оролцсоноос Фукуока Кибогаока ахлах сургууль – Ниппон Спорт Шинжлэх Ухааны Их Сургуульд суралцаж буй Монгол Улсын оюутан Баярболдын Батхуяг тэргүүлсэн талаар Япон Улсын Sponichi сайт мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй