Нийтийн тээврийн үйлчилгээний карт ашигладаггүй, бэлэн мөнгө өгдөг зорчигч, авдаг жолооч нарыг илрүүлэхийн тулд технологийн шинэчлэл хийж эхэлсэн.
Уг ажлын хүрээнд нийслэлээс автобусны буудлуудаар хяналт шалгалт хийж зорчигчдод карт ашиглах давуу талыг танилцуулж, хууль дүрэм дагаж мөрдөхийг сануулж ажиллаж байгаа юм байна. Хяналт шалгалтаар Даваа гарагт /2024.05.13/ нийт 43 шалгагч 42 автобусанд шалгалт хийхэд 511 зорчигч мөнгөө төлөлгүй явсан бол танилцуулга хийж ярилцсанаар 388 зорчигч картаа цэнэглэж хамтран ажилласан аж.
0 cэтгэгдэлтэй