Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжилнэ үү

timelive.mn 2024-05-15

Тавдугаар сарын 15, 16-нд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Өнөөдөр Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +16…+21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +28…+33 градус, бусад нутгаар +21…+26 градус. Улаанбаатар, Тэрэлж, Багануур орчмоор бороо орохгүй, салхи секундэд 5-10 метр, +19…+24 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээлэв.