МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Налайх, Багануур, Багахангайн тойрогт нэр дэвших мэдээлэл байна

timelive.mn 2024-05-15

Нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах үйл ажиллагаа өчигдрөөс /2024.05.14/ албан ёсоор эхэлсэн. Тодруулбал,  энэ ажиллагаа  энэ сарын 14-20-ны хооронд үргэлжлэх хуулийн хугацаатай. Улс төрийн гол хүчин МАН, АН энэ сарын 16-н гэхэд нэр дэвшигчдээ 90 гаруй хувьтай тодорхой болгох бөгөөд ирэх ням гарагт болох /2024.05.19/ Бага хурал, Үндэсний бодлогын хорооны хурлаараа баталгаажуулна гэх мэдээлэл байна.  Энэ удаагийн сонгуульд нэг нам, эвсэл 78 хүнийг тойрогт, 48 хүнийг жагсаалтад нэр дэвшүүлнэ.

Тэгвэл МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Налайх, Багануур, Багахангайн тойрогт нэр дэвшиж магадгүй гэх мэдээлэл байна. Түүнийг Говь-Алтайд нэр дэвшихгүй, тойргоо солино эсвэл жагсаалтад орно гэх яриа МАН-д олон сарын өмнөөс яригдсан.

Тэгвэл энэ дагуу тэрбээр хотод ойр нэр дэвших нь. Энэ нь намаа удирдаж сонгуульд орохын хувьд хоттой ойр байх гэдэгтэй холбогдож байгаа аж. Угтаа тул тус тойрогт Ц.Сандаг-Очир, Шадар сайд С.Амарсайхан нар нэр дэвшинэ гэж байсан ч ийнхүү өөрчлөгдөж магадгүй байна. ДАмарбаясгалангийн хувьд 2016 оноос хойш намаа удирдаж, сонгуульд амжилттай оролцуулсан юм.