Ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх үндэслэлээр Мистер Т.Батнасангийн тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргажээ

timelive.mn 2024-05-15

Өнгөрсөн гуравдугаар сард алтан цомын “Холимог оддын барилдаан”-д зодоглож, уран барилдаанаараа үзэгч олныг баясгасан Монголын хамгийн анхны классик бодибилдингийн про тамирчин, Монголын мистер, сумын заан Т.Батнасангийн фитнест оролцох эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг МБФХ-оос гаргажээ.

Тодруулбал, Улсын аварга шалгаруулах бодибилдингийн тэмцээний шүүлтээс үүдэлтэй гомдлын улмаас зүй бус үйлдэл гаргаж, МБФХ-ны шүүгч нарыг заналхийлж, дарамталж зүй бус үйлдэл үйлдэл гаргасан гэжээ. Иймд МБФХ-оос ёс зүйн хариуцлага хүлээлгэж, дотоод болон гадаадын тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан талаар мэдээллээ.