Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)–ноос төгрөгийн гадаад валюттай харилцах ханшийн талаар мэдээлэл өглөө.
Монголбанкнаас зарласан төгрөгийн америк доллартой харьцах сарын дундаж ханш 2024 оны дөрөвдүгээр сард 3,376.53 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 119.89 төгрөгөөр чангарч, өмнөх сараас 0.30 төгрөгөөр суларсан байна.
Харин
- төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш нь өнгөрсөн сард 3,623.52 болж, өмнөх оны мөн үеэс 209.98 төгрөгөөр, өмнөх сараас 44.88 төгрөгөөр чангарав.
- төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 36.29 болж, өмнөх оны мөн үеэс 6.77 төгрөгөөр, өмнөх сараас 0.50 төгрөгөөр чангарсан байна.
- төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 466.44 болж, өмнөх оны мөн үеэс 41.20 төгрөгөөр, өмнөх сараас 2.29 төгрөгөөр чангарсан байна.
0 cэтгэгдэлтэй