УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буй.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “НҮҮРСНИЙ хулгай хийсэн Т.Аюурсайхан гэж нөхөрт 3 жилийн ял өгсөн. 10 сар шалгагдсан хугацаа нь эндээс хасагдана. 12 жилийн ялыг нь өгсөн бол энэ мэт хүмүүс хаширна шүү дээ” гэх байр суурийг илэрхийлсэн юм.
0 cэтгэгдэлтэй