3х3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээний тоглолтоо маргааш хийнэ

timelive.mn 2024-05-16

Унгарын Дебрецен хотод хоёр хоногийн дараа Парисын олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн эхэллээ.. Энэ удаагийн тэмцээн гурван эрх олгохоороо онцлог бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй баг оролцох юм.

Эрэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүн хэвээрээ бол эмэгтэйчүүдэд бага зэрэг өөрчлөлт оржээ. Ө.Индра, М.Цэрэнлхам нар олимпын эрхийн сүүлчийн тэмцээнийг бэртлийн улмаас өнжихөөр болов. Тэднийг Ц.Болорцэцэг, М.Булбул нар нөхөж тоглох аж. Манай улсын эрэгтэйчүүдийн шигшээ багийн тоглолт маргааш болно.

Хэсгийн тоглолтуудын хуваарь /Улаанбаатарын цагаар/

Тавдугаар сарын 17: Монгол vs Польш 21:40 цагт /эр/

Тавдугаар сарын 17: Монгол vs Бельги 23:55 цагт /эр/

Тавдугаар сарын 18: Монгол vs Япон    01:45 цагт /эр/