Бурхан багшийн их дүйчин өдөр төв талбайгаас Гандантэгчэнлин хийд хүртэл хүндэтгэлийн жагсаал хийнэ

timelive.mn 2024-05-16

Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Гандантэгчэнлин хийд болон Буддын шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сүм, хийд, дацан, ТББ-уудаас мэдээлэл хийлээ.

“Будда продакшн”-ы захирал Ц.Гүрсэд “2024 оны тавдугаар сарын 23-нд бурхан багшийн их дүйчин өдөр тохионо. Энэ өдөр Монголын бурхны шашинтнууд, сүсэгтэн олон, 10:30 цагт төв талбайгаас Гандантэгчэнлин хийд хүртэл хүндэтгэлийн жагсаал зохион байгуулна. Уг жагсаал төв талбайгаас Гандантэгчэнлин хийдэд ирж, өндөрлөнө. Гандантэгчэнлин хийдийн талбай, Батцагаан дуганы өмнө бурхан багшийн их дүйчин өдрийн хүндэтгэлийн үйл ажиллагаа үргэлжилнэ.

Энэ өдөр буддын шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сүм, хийд, дацан, ТББ-ууд эмзэг давхаргын иргэд, хорих ангиудад сэтгэл заслын сургалт, эмнэлгийн газруудыг тохижуулах, тоног төхөөрөмж хандивлах, лам хуврагууд мод тарих үйл ажиллагааг зохион байгуулдаг” гэлээ. Хүн төрөлхтний сайн сайхан, оюун санааны гэгээрлийн төлөө онцгой үйл явдал тохиосон цаг хугацааны давтамжийг дүйчин өдөр гэж хэлдэг аж.