Токио хотын “Гинза”-ийн гудамжинд монголын аялал жуулчлалын салбарыг сурталчлах парад болжээ

timelive.mn 2024-05-16

Япон Улсын Нэрима дүүрэгт байрлах Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд “GO MONGOLIA” арга хэмжээ өнгөрсөн тавдугаар сарын 5-нд болж өндөрлөсөн. Энэ хүрээнд Япон Улсын Токио хотын “Гинза“-ийн гудамжинд монголын аялал жуулчлалын салбарыг сурталчлах парад болжээ.

Уг парадад Японд ажиллаж амьдарч буй монголчууд оролцон байна. Харин үйл ажиллагааг төлөөлж “Go Mongolia” арга хэмжээний тусгай элч, Монгол, Японы уран бүтээлчдийн хамтран бүтээсэн VIVANT киноны Чингисийн дүрд тоглосон Б.Барслхагва оролцжээ.

ФОТО: