Монголын Олон улсын ба үндэсний спортын арбитрын “хүндэт ерөнхийлөгч”-өөр Хакүхо М.Даваажаргалыг өргөмжилжээ

timelive.mn 2024-05-24

Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Удирдах зөвлөлийн дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн шийдвэрээр анхны “Хүндэт ерөнхийлөгч”-өөр Хакүхог өргөмжилсөн.

Тэрээр Японы мэргэжлийн сүмод 24 жил тасралтгүй зүтгэн, бөхөөс дэвжээний эзэн багш хүртэл амжилт гаргаж, 5 Геннисийн амжилт тогтоож, их спортын талбарт онцгой үүрэг, гавьяа байгуулж, шударга спортын төлөө өөрийн үйл хэргээр үнэтэй  хувь нэмэр оруулан манлайлж буйг үнэлжээ.

Анхны өргөмжлөлийг Ерөнхийлөгч Г.Батзаяа Японы Токио хотод энэ сарын 23-нд Хакүхо Шод гардуулан өглөө. Хакүхо Шо нь 2004 онд Хөдөлмөрийн хүндэт, 2005 онд Алтан гадас, 2006 онд Гавьяат тамирчин, 2007 онд Сүхбаатарын одон, 2015 онд Хөдөлмөрийн баатар хүртэж байсан юм. Хакүхо Б.Даваажаргал нь сүмо бөхийн дэвжээнд хамгийн олон түрүүлсэн Дэлхийн Геннисийн амжилтын эзэн юм.