УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2024.05.24/ 10.00 цагт товлогдсон. Гэсэн ч байнгын хороодын хуралдаан дуусаагүй гэх шалтгаанаар чуулганы хуралдаан 13:00 цагт эхэлсэн. Улмаар 28 минут хуралдаж таван асуудлыг хэлэлцээд 14:00 цаг хүртэл завсарлав. Хэлэлцсэн таван асуудалтай холбоотойгоор асуулт асууж, хариулт авах гишүүд байсангүй.
Тодруулбал,
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулахаар байнгын хороо руу шилжүүлэв.
0 cэтгэгдэлтэй