ФОТО: Өмнөговийн Онцгой байдлын газрынхан нэг алба хаагчдаа мөрөөдлийн байшинг нь барьж өгчээ

timelive.mn 2024-05-29

Онцгой байдлын албаны 20 жилийн ойн хүрээнд Өмнөд бүсийн төв Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас санаачлан “Мөрөөдлийн хаус” арга хэмжээг хэрэгжүүлж ОБ-ын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч ахлах дэслэгч Мөнхжаргалын Батсүхийг хамт олны дундаас сонгон мөрөөдлийн байшинг нь алба хаагчид өөрсдөө барьж сүндэрлүүлэн өнөөдөр /2024.05.29/ гардуулан өгчээ.

Тус алба хаагч нь Онцгой байдлын албанд 10-аад жил ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа 125 гаруй дуудлагад явж 21 эрдэнэт хүний амь насыг аварч байсан гавьяатай алба хаагч юм. Энэхүү арга хэмжээг өнгөрсөн онд Цогтцэций суманд зохион байгуулж нэг алба хаагчид байшин барьж өгсөн бол энэ жил Даланзадгад болон Гурвантэс суманд тус тус ажиллаж буй нэг алба хаагчийг байшинтай болгохоор барилгын ажлыг эхлүүлээд байгаа аж.

ФОТО: