БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа хурандаа Т.Уламбаяр захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн мотобуудлагын батальон Суданы багачуудын төлөө Абьемном суурины хүн эмнэлэг, дунд сургуулийн байранд иж бүрэн засвар хийж өгчээ.
Ингэснээр тэд Монгол цэргийн ур чадвараас гадна Монгол хүний тусч өгөөмөр, энэрэнгүй занг үйлдлээрээ дэлхий нийтэд харуулж чадлаа.
0 cэтгэгдэлтэй