“Беларусийн ерөнхийлөгчийн бэлэглэсэн хоёр тракторыг хүнсний хувьсгалд зориулна”

timelive.mn 2024-06-5

Монгол Улсын ерөнхийлөгчид өгсөн бэлгийг хадгалдаг уу, ашигладаг уу гэдэг нь сонирхол татсан юм. Тухайлбал Беларусь улсын ерөнхийлөгчийн бэлэглэсэн тракторыг хаана хадгалах вэ гэдэг асуулт гарна.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр гадаад, дотоодын айлчлалын үеэр Монгол Улсын төрийн тэргүүнд өгсөн бэлгийг ашиглах тусгай журамтай байна.

Беларусь улсын ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн Монгол Улсын ерөнхийлөгчид бэлэглэсэн хоёр тракторыг хүнсний хувьсгалд зориулж, Засгийн газарт шилжүүлжээ. Ингэснээр хүнс, хөдөө аж ахуйн салбарт ашиглах юм байна.

Түүнчлэн ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх үеэр ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын цогцолбор барьж, бэлэглэхийг мэдэгдсэн байдаг. Үүнийг мөн Засгийн газарт шилжүүлжээ.

Харин бэлэг дурсгалын зүйлсийг хадгалж, дараагийн ерөнхийлөгчид шилжүүлдэг байна.