ОХУ-ын гадаад хэргийн сайд Буркина Фасо улсын төрийн дээд шагнал “Азарганы одон”-гоор шагнуулав

timelive.mn 2024-06-6

Мягмар гарагт баруун Африкийн Буркина Фасо улсад айлчлан очсон ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров тус улсын төрийн хамгийн дээд шагналыг хүртжээ.

1993 онд бий болгосон “Ordre de l’Etalon” (Азарганы одон) гэдэг энэ шагналыг Буркина Фасо улсын төлөө онцгой гавьяа байгуулсан хүмүүст олгодог юм байна.

Лавров энэ улсад айлчилсан ОХУ-ын анхны гадаад хэргийн сайд болжээ.

Тэрбээр айлчлалынхаа үеэр ОХУ-аас Буркина Фасогийн армид зэр зэвсэг нийлүүлж, цэргийн сургагчдыг илгээх хамтын ажиллагааг эхлүүлж буйг зарласан юм.

Африкийн орнуудаар хийх айлчлалынхаа хүрээнд Лавров дараа нь Гвиней, Конго, Чад улсуудад саатах ажээ.

 

Эх сурвалж: The Moscow Times