Жүдо бөхийн дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар “Парис-2024” олимпын наадмыг гэмтлийн улмаас өнжихөөр боллоо.
Түүний хоёр өвдөгний чагтан холбоос тасарсан бөгөөд өчигдөр БНСУ-д мэс засал нь амжилттай болов. Ц.Цогбаатар гавьяатын хувьд он гарснаас хойш ердөө хоёрхон тэмцээнд оролцсон. Тодруулбал, насанд хүрэгчдийн ААШТ болон Казахстаны Астана хотод болсон “Их дуулга”-д барилдсан. Гэвч гэмтэл нь бүрэн эдгээгүй байсан тул үндсэн барилдаанаа гаргаж, санасан амжилтаа үзүүлж чадаагүй юм. Улмаар бэртлийн улмаас насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өнжсөн.Мөн олимпын наадмыг өнжиж, түүний оронд олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр Парисыг зорих болсон юм.
0 cэтгэгдэлтэй