Төрийн банкны Гялсбанк урамшуулалт аяны хоёр дахь “iPhone15 Pro Max” утасны эзэн тодорлоо

timelive.mn 2024-06-10

Төрийн банк 15 жилийн ойгоо угтан Гялсбанк үйлчилгээ ашиглан гүйлгээ хийсэн 10
харилцагчийг iPhone15 Pro Max гар утасны эзнээр тодруулах урамшуулалт аяныг 2024
оны 3 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд зарласан.

Аяны хүрээнд 2024 оны 4 дүгээр сарын 1-ээс 4 дүгээр сарын 31-ний хооронд  “Гялсбанк”
үйлчилгээг ашиглан сард 3-аас дээш гүйлгээ хийсэн харилцагчдын дундаас Улаанбаатар
хотын “120 мянгат” тооцооны төвийн харилцагч Ядмаа овогтой Цогхүү урамшуулалт
аяны хоёр дахь азтанаар тодорч, урамшууллаа гардан авлаа.

Сугалааны тохирол 2024.05.30-ны өдөр Төрийн банкны албан ёсны фейсбүүк хуудсаар
шууд дамжуулагдсан бөгөөд Төрийн банкны Дотоод хяналт, шалгалтын газраас хяналт
тавьж ажилласан байна.

Төрийн банк нь Гялсбанк үйлчилгээгээ илүү сайжруулан хөгжүүлж өнгөрөгч онд
шинэчлэгдсэн Гялсбанк 3.0 хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлэн харилцагчдадаа илүү
шуурхай, илүү хялбараар банкны бүх төрлийн үйлчилгээг зайнаас авах, төлбөр тооцоо
хийх, онлайнаар зээл авах боломжийг олгодог аж.
​​​​​​​
Урамшуулалт аян энэ оныг дуустал үргэлжилж сар бүр нэг азтай нэг харилцагчийг
тодруулах бөгөөд азтан болох боломж харилцагч бүхэнд нээлттэй байгаа тул та дараах
нөхцөлүүдийг биелүүлж  “iPhone15 Pro Max” утасны эзэн болоорой.
 Гялсбанкаар 3 удаа гүйлгээ хийсэн байх
 State Bank of Mongolia (Төрийн банк) хуудсанд #Like дарсан байх
 https://www.instagram.com/statebankmn/ инстаграм хаягийг #Follow хийх
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас, албан ёсны сошиал сувгаар болон
Төрийн банкны харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу.