Автомашины орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах төсөл хэрэгжинэ

timelive.mn 2024-06-12

Зам тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв, КОЙКА олон улсын байгууллагын хамтран хэрэгжүүлж буй “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн чадавхыг бэхжүүлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах” төслийн хоёр дах удаагийн семинар өнөөдөр буюу 06 сарын 12-ны өдөр эхэллээ.

Тус төсөл 2027 он хүртэл хэрэгжих бөгөөд МУ-ын автотээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын бодлого, эрх зүйн орчны шинэтгэл хийх, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүний нөөцийг бэлтгэх зэрэг үе шаттайгаар хэрэгжих юм.

Дээрх төслийн үр дүнд Монгол улсын техникийн хяналтын үзлэгийн чадавх бэхжиж, замын хөдөлгөөнд оролцож буй нийт тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэн байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө багасаж Монгол хүн эрүүл аюулгүй таатай амьдрах орчин бүрдэх юм.

Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв