Аялж явсан таван иргэний хоёр нь тогтоол усанд живж амиа алджээ. Тодруулбал, Дархан-Уул аймаг, Шарынгол сум Санжинт багийн “Задгай”-д тогтоол усны эрэг дээр 5 хүн аялаж явснаас хоёр хүн нь тогтоол усанд живсэн тухай дуудлагыг зургаадугаар сарын 16-ны өдрийн 17:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид очиж М /19 настай, эрэгтэй/, И /18 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:44 цагт И-ын, 20:00 цагт М-ын цогцсыг уснаас гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.
0 cэтгэгдэлтэй