Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б тус сумын МАН-ын ухуулагч О-гийн гарт амиа алдсан харамсалтай хэрэг гараад буй. Тодруулбал, О нь МАН-ын нэр дэвшигчдийн уулзалтад очсонгүй гэх шалтгаанаар Б-г өшиглөхөд түнх нь чихэгдэн орж, улмаар газар дээрээ амиа алдсан гэж АН-аас мэдээлсэн. Тэгвэл уг асуудалд цагдаагийн байгууллага шуурхай, шударга ажиллана гэж мэдэгдлээ.
0 cэтгэгдэлтэй