“Наадмын нээлт, хаалтыг үзэх тасалбарыг enaadam.mn сайтаар худалдан борлуулна. Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 80,000, 100,000, 150,000 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй адил үнэ.
Энэ жилийн наадмаар Бутан улсын хаан манай улсад зочилно. Гадаадын зочид, төлөөлөгчид наадмыг үнэгүй үзнэ.
Харин шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд тэдгээрийн гэр бүлийнхэн иргэдтэй ижил үнээр тасалбар худалдаж авч үзнэ” гэж хотын дарга мэдээллээ.
Тасалбар аваагүй иргэдэд зориулж, Төв цэнгэлдэхийн гадна талд дэлгэцүүд байршуулж дотор болж буй үйл явдлыг шууд дамжуулан хүргэнэ.
Долдугаар сарын 10-нд төв талбайд нийслэлийн төсвөөр “Учиртай гурван толгой” дуурь тоглогдоно, 5,000 урилга тараана, иргэд ирээд үзэж болно гэв.
Энэ жилийн наадмын нээлт, хаалтыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгаар найруулжээ.
Төрийн далбааг 60 метрийн өндөрт мандуулах бөгөөд сюрприз байгаа аж.
0 cэтгэгдэлтэй