Өнөөдөр ихэнх нутгаар үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орохыг Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-аас мэдээлэв.
Тухайлбал говийн болон баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар аадар бороо орох төлөвтэй байна.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр хүрч борооны өмнө түр зуур ширүүсэх аж.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +15…+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28…+33 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.
Харин Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орох төлөвтэй байна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Иймд гол мөрний түвшин нэмэгдэх тул үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Цаг уурын байгууллагаас ард иргэдэд анхаарууллаа.
0 cэтгэгдэлтэй