Энэтхэгт болсон хинду шашны арга хэмжээний үеэр хэт шахцалдаан үүсэж, 116 хүн амиа алджээ

timelive.mn 2024-07-3

Өчигдөр буюу Мягмар гарагт Энэтхэг улсын хойд бүс нутагт болсон Хинду шашны “сацан” гэх арга хэмжээний үеэр олон хүн бөөгнөрч, шахцалдсаны улмаас 116 хүн бусдын хөлд гишгэгдэн амиа алджээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь олон тооны эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан гэжээ.

Арга хэмжээнээс тарсан хүмүүс гэнэтийн хүчтэй борооноос зугтан хэт нарийн гарцаар гарах гэж яарсан нь ийм эмгэнэлд хүргэсэн тухай гэрчүүд мэдээлсэн байна. Амиа алдсан хүмүүсийн цогцсыг таниулахад хугацаа орохоор байгааг албаныхан мэдээлжээ. Өмнө нь мөн 2013, 2018 онуудад шашны үйл ажиллагааны үеэр хэт шахцалдаан үүсэж хүмүүс амиа алдаж байсан юм.