Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр болжээ

timelive.mn 2024-09-6

Орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг тодруулах сонгуульд ирэх аравдугаар сард болно. Тэгвэл өнөөдөр /2024.09.06/ Сүхбаатар дүүргийн ИТХ-ын ээлжит XV хурал болж нэг асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” асуудлыг дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл танилцуулж хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Мөн хуралдааны үеэр Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхболд ирэх 10 дугаар сарын 11-ний өдөр болох нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших хүсэлтээ өгсөн төлөөлөгчдөд баяр хүргэж амжилт хүссэн талаар Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээлжээ. Сонирхуулахад, НИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн дунд Б.Энхболдын нэр байхгүй байгаа юм. Иймд тэрээр Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өрсөлдөж байгаа бололтой.