ГССҮТ-ийн хоол эмчилгээний албаны шилдэг ажилтнууд медаль хүртлээ

timelive.mn 2024-10-18

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Захиргаанаас жил бүрийн аравдугаар сарын 20-ны өдөр тохиодог “Дэлхийн тогооч нарын өдөр”-ийг угтан Хоол эмчилгээний албаны шилдэг ажилтнуудыг салбарын хүндэт тэмдэг, одон медалиар шагналаа.

Тус алба нь төвийн нийт эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон хэвтэн эмчлүүлэгсдэд зориулсан эмчилгээний хоолыг стандартын дагуу олон нэр төрлөөр амт чанартай боловсруулан үйлчилдэг эрүүл мэндийн байгууллагын чухал баг бүрэлдэхүүн юм.

“Дэлхийн тогооч нарын өдөр”-өөр шагнуулсан шилдэг ажилтнууд:

ТОГООЧИЙН АЛДАР

– Х.Гэрэлмаа, Р.Төгсжаргал

ХУДАЛДААНЫ 100 ЖИЛ

– Г.Болормаа, Г.Санжханд

МОНГОЛЫН ТОГООЧ НАРЫН ХОЛБООНЫ 30 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ

– Г.Жаргал, Б.Тунгалаг, Б.Долгор, Д.Бурмаа, Б.Оюунтуяа.