ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ч.Өнөрбаярыг томиллоо

timelive.mn 2024-10-29

Монгол улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын тушаал, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар байгуулах тухай тогтоолыг үндэслэн Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Чадраабал овогтой Өнөрбаярыг томиллоо.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хууль ёсыг сахиулах, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах замаар төрийн байгууллагын хариуцлагыг сайжруулах, шударга ёсыг сахиулах, төрийн үйлчилгээний хүртээмжтэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилго бүхий төрийн байгууллага юм.

Монгол Улсын сайд Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр Төрийн байгууллагын зорилт, чиг үүргийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Ч.Өнөрбаярт үүрэг болголоо.