Нийслэлийн малтай дүүргүүдэд адууны өвчний тандалт хийлээ

timelive.mn 2024-11-1

Адууны халдварт цус багадах, адууны африкийн мялзан, ям, нийлүүлгийн өвчний халдварлалтын түвшинг тогтоох, тандалт шинжилгээний дээж цуглуулах, асуумж судалгааны ажлыг зохион байгуулан 60 гаруй дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулсан.

Тандалт судалгаанд нийслэлийн Багануур, Багахангай, Баянзүрх, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн малчин өрхөөс санамсаргүй түүврийн аргаар адуу сонгож, хамрууллаа гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.