Монгол иргэд хутга шидэлтийн дэлхийн аваргад оролцоно

timelive.mn 2024-11-5

Хутга шидэлтийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-19-ний өдрүүдэд Беларусийн нийслэл Минск хотод болно.

Тус тэмцээнд манай улсаас Б.Амарбаясгалан, Т.Энхтөгөлдөр, Г.Эрдэнэбилэг нар оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа аж. Сонирхуулахад, Монголоос анх 2022 онд Б.Должинсүрэн, Б.Амарбаясгалан нар ДАШТ-ий эмэгтэйчүүдийн дөрвөн метрийн зайнаас хутга шидэх төрөлд оролцож, нэг, хоёрдугаар байранд шалгарч байв. Мөн тэд өнгөрсөн онд ОХУ-ын Уфа хотод болсон олон улсын спортын наадмаас мөнгө, хүрэл медаль, багийн дүнгээр хүрэл медаль хүртэж байжээ.