Хэнтий аймгийн Баян-Адарга сум хамгийн их цастай байна

timelive.mn 2024-11-5

Өнөө өглөөний цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0.0-18.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Хамгийн их нь Хэнтийн Баян-Адаргад 18.0 см, Баянхонгорын Баянбулаг, Жаргалант, Гурванбулаг, Дорнодын Булган, Хэнтийн Батноров, Дадалд 9.0-12.0 см, бусад хэсгээр 0.0-7.0 см цасан бүрхүүлтэй байна.