Сэлэнгэ аймагт зам тээврийн осол гарч, нэг иргэн төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргажээ

timelive.mn 2024-11-6

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Баян-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 207 км, сумын төвөөс хойд зүгт 8 км/ автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 06:55 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Баянгол сумаас Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн “Lexus HS250h” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ ачааны автомашины араас мөргөж жолооч Э /38 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг 18 минут ажиллан эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.