ҮСХ: Улаанбаатарт мах, сонгины үнэ нэмэгдсэн бол орон нутагт боодолтой өвс, гурилны үнэ өсөв

timelive.mn 2024-11-6

Хэрэглээний үнийн индекс буюу инфляци улсын хэмжээнд 6.7 хувь, Улаанбаатар хотод 6.5 хувьтай байна. Инфляц ямар байхаас бараа бүтээгдэхүүний үнэ шууд хамаарна. Үнэ ханшийн мэдээллийг харвал, энэ сарын 4-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 0.2 хувиар буурсан ч өмнөх долоо хоногоос 0.1 хувиар өссөн байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллийг харвал, үхрийн ястай мах 0.1 хувиар буюу 25 төгрөгөөр нэмэгдэж килограмм нь 17736 төгрөг болжээ. Мөн сонгины үнэ 2.2 хувиар өссөн байна. Харин өндөгний үнэ 0.3 хувиар буурчээ.

бичвэр нарын зураг байж магад

Харин орон нутагт аймгийн төвүүдэд цагаан будаа, боодолтой өвс, гурилны үнэ тус бүр өссөн байна.

газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад