Жүдо бөхийн ахмадын дэлхийн аваргаас нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

timelive.mn 2024-11-8

АНУ-ын Лас Вегас хотноо жүдо бөхийн “ Гранд мастерс” буюу ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-7-ны хооронд зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцээний 45-49 насны 66 кг-ын жинд өрсөлдсөн Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат С.Чинзориг алтан медаль, 45-49 насны +100 кг-ын жинд Б.Чинзориг мөнгө, О.Баярхүү хүрэл медаль, 50-54 насны +100 кг-ын жинд Цагдаагийн Ерөнхий газрын “Хүч” спорт хорооны дасгалжуулагч Ц.Очирбат мөнгөн медаль тус тус хүртжээ.