Дэлхийн “Хүүхдийн өдөр” өнөөдөр тохиож байна

timelive.mn Өчигдөр

Дэлхийн “Хүүхдийн өдөр” өнөөдөр тохиож буй бөгөөд 11р сарын 20-нд Нэгдсэн Үндэсний Байгууллагын хүүхдийн эрхийн конвенц батлагдаж  Хүүхдийн Сангаас уриалсны дагуу 2017 оноос эхлэн тэмдэглэж байхаар дэлхийн 130 гаруй орон нэгджээ.

Тухайлбал энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм. Энэ өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн дуу хоолойг сонсох өндөр хэмжээний арга хэмжээнүүд, санал санаачилгууд өрнөдөг. Манай улсын хувьд агаарын бохирдлоос болж ээж нар дутуу төрөх, үр зулбах эрсдэлд орж буй бөгөөд Монгол Улсад зунтай харьцуулахад өвлийн улиралд дутуу төрөлт, үр зулбалт 5 дахин нэмэгдсэн судалгаа бий. Түүнчлэн өвлийн улиралд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг 6 дахин нэмэгддэг. Мөн бронхит болон астма хүүхдүүдийн дунд нэмэгдэж байгаа нь тэдний сурах, хөгжих боломжийг хязгаарлахад хүргэж байна. Үүгээр зогсохгүй утаа нь эхийн хэвлийд байгаа хүүхдийн тархины хөгжилд нөлөөлж, яваандаа сэтгэцийн болон зан төлөвийн өөрчлөлтөд оруулах эрсдэлтэйг олон улсын эрдэмтэд сүүлийн үед нотолсоор байна. Тиймээс агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухлыг НҮБ-ын Хүүхдийн Сангаас Дэлхийн Хүүхдийн Өдөр онцолж байна. Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сангаас 21 аймгийн засаг дарга нар болон төлөөлөгч нарыг урьж “Хүүхдийн эрхийг хангахад орон нутгийн байгууллагын оролцоо, түншлэлийг сайжруулах нь” сэдвээр хэлэлцүүлэг хурал хийж байгаа аж.