Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа

timelive.mn 2024-12-9

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Засгийн газрын 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн тогтоолоор Гамшиг судлалын үндэсний хүрээлэн болж, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай, шинжлэх ухаан, туршилт судалгаа, инновацад суурилсан гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэгч тэргүүлэгч хүрээлэн болгох зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Тус хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид 457 судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлийг туурвиж, нийтийн хүртээл болгосон бөгөөд олон улсын эрдэм шинжилгээний хурал, инновацыг нэвтрүүлэх бүтээлийн уралдааныг тогтмол зохион байгуулдаг юм.

Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр хүрээлэнгийн Хими, цацрагийн лаборатори, Галын лабораториудтай танилцаж, ашиглаж байгаа багаж хэрэгслийн хүрэлцээ, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо.