Нийслэлийн Онцгой байдлын газар, бүтцийн нэгжийн офицер бүрэлдэхүүнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн талаар хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах тухай хуулийн хүрээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагаа практикт хэрэгжиж байгаа өнөөгийн байдал, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагыг тодорхойлохоор ажиллаж байгаа юм.
Энэхүү хэлэлцүүлгийн үеэр алба хаагчид гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдал, улсын хяналтын удирдлага, зохион байгуулалт, албан тушаалтны эрх, үүрэг, нийслэл, дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл, бэрхшээл, өөрчилж, сайжруулах шаардлагатай зарим асуудлын хүрээнд санал, бодлоо илэрхийллээ.
0 cэтгэгдэлтэй