Томоохон гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас нимгэн байна

timelive.mn 3 цагийн өмнө

Ховд аймгийн Ховд, Дунд цэнхэр, Долоон нуур, Бодонч, Үенч, Булган, Төгрөг, Буянт гол болон Хар ус нуурын мөсний зузааныг олон жилийн дундажтай харьцуулахад 16-51 см-ээр нимгэн байна.

Томоохон гол, нуурын мөсний зузаан одоогоор 41-90 см, мөсний даац хүн, мал, автомашин явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул иргэд, тээвэрчид гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр зорчихгүй байх, мөс цөмрөх аюулаас сэргийлэхийг Ховд аймгийн УЦУОШТ-өөс анхаарууллаа.

Энэ сарын 24-ний өдрөөс Ховд аймгийн нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Энэ сарын 23-нд уулархаг нутаг болон нутгийн өмнөд хэсгээр, энэ сарын 24-нд зарим газраар бага зэргийн цас орно.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг