Хяргас нуурт цөмөрсөн “Prius-30” загварын автомашиныг 5 метрийн гүнээс татан гаргажээ

timelive.mn 2025-01-28

Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр багийн “Мөнгөн давалгаа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 140 км, сумын төвөөс урд зүгт 20 км/ Наранбулаг сумаас Улаангом чиглэлд зорчиж байсан 6 зорчигчтой суудлын автомашин Хяргас нуурт, урд 2 дугуй нь мөсөнд цөмөрч орсон тухай дуудлагыг нэгдүгээр сарын 26-ны өдрийн 15:25 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн О-гийн эзэмшлийн “Prius-30” загварын суудлын автомашин нуурын эргээс 300-400 м зайд мөсөнд цөмөрч нуурын усанд бүхэлдээ орсон байсныг 5 метрийн гүнээс татан гаргажээ.