НӨАТ-ын буцаан олголт өнөөдөр, маргаашаас иргэдийн дансанд орно

timelive.mn Өчигдөр

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал улирлаар иргэдийн дансанд ордог болсон.

2024 оны дөрөвдүгээр улирлын нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтыг хэзээ иргэдийн дансанд шилжүүлэх талаар Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчаас тодрууллаа. ТЕГ-аас өгч байгаа мэдээллээр, өнгөрсөн оны IV улирал буюу 10, 11, 12 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан олгож дуусгах аж. Тус байгууллагын төлөвлөж буйгаар өнөөдөр, маргаашдаа иргэдийн дансанд НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлэх юм байна.

Хэрэв 2024 оны дөрөвдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж. Мөн иргэд  НӨАТ-ын буцаан олголтоо авахгүйгээр автотээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой. Хэрэв дээрх төлбөрийг төлөх бол цахимаар хандаж, аппликейшнээр мөн төлөх хүсэлт илгээх боломжтой юм.