Өчигдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 28-нд “Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр сургуулийн зогсоолоос тээврийн хэрэгсэл хулгайд алдагдлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг явуулахад тус аймгийн харьяат 25 настай, эрэгтэй “Д” нь Toyoto Verossa маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсан байна.
Сэжигтэй этгээд “Д” нь өмнө нь өөрийн унаж байсан Toyota Verossa маркийн тээврийн хэрэгслийн дугаарыг хулгайлсан автомашиндаа зүүн Баяндэлгэр суманд замын хөдөлгөөнд оролцож байсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллгагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслээ зогсоолд байршуулахдаа хяналтын камертай болон харуул хамгаалалттай газар байрлуулах, асаалттай орхихгүй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас зөвлөлөө.
0 cэтгэгдэлтэй