Манай улсын Төрийн ордныг мөсөөр урлаж, Харбин хотноо сүндэрлүүлжээ

timelive.mn 2025-02-10

“Харбин -2025” Азийн 9 дэх удаагийн наадам БНХАУ-ын Харбин хотноо үргэлжилж байна. Тивийн наадмыг зохион байгуулагч Харбин хот нь дэлхийд “мөсөн хотхон”-оор алдартай. Жил бүр олон сая жуулчин татдаг, уламжлалт “мөсөн хотхон”-нд Азийн наадмын 34 оролцогч орны онцлог, гайхамшигт бүтээн байгуулалтыг мөсөөр дүрсэлдэг бөгөөд энэ жил манай улсын Төрийн ордныг Харбин хотноо урлажээ.