
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан энэ сарын 18-23-нд ёсны айлчлал хийнэ.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс нь манай улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш бөгөөд монголын талаас парламентын даргын түвшинд анх удаа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал юм. Айлчлал нь Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэж байна.
Улмаар эдийн засаг, эрчим хүч, боловсрол зэрэг салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилготой хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй