
Мексикийн Мехико хотод шайбтай хоккейн III дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-нд эхэлнэ.
10 хоног үргэлжлэх тус тэмцээнд Монгол, Мексик, БНАСАУ, Филиппин, Сингапур, Хонконгийн хоккейчид өрсөлдөхөөр болжээ. ДАШТ-д оролцох Монголын багийг ахлах дасгалжуулагч А.Мэргэн, дасгалжуулагч Н.Отгонбаяр, Н.Мишигсүрэн нар удирдлах бөгөөд бүрэлдэхүүнд 21 тамирчин хоккейчин Чингэлтэй дүүргийн Спортын ордонд бэлтгэлээ сургуулилалтаа хангаж байна.
Шигшээ багт Б.Бату, М.Чинзолбоо, Л.Бодьхүү, Б.Билгүүн, Б.Энхбат, Э.Мөнхзаяа, Г.Мөнхтулга, Э.Энх-Амгалан, Э.Ариунбилэг, Б.Батбаясгалан, М.Батбаатар, Э.Энхсүх, У.Цэнгэл, У.Нямдаваа, Б.Содбилэг, Э.Амартөр, Э.Энххүслэн, Д.Лхагвадорж, Н.Жадамба, А.Билгүүн нар багтжээ.
Монголын шайбтай хоккейн баг тамирчид өмнөх буюу IV дивизоны ДАШТ-ээс 2023 онд мөнгө, 2024 онд алтан медаль хүртэж байв.
0 cэтгэгдэлтэй