
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын судалгааг” гаргажээ. Тус судалгаагаар:
- 7-12 настай хүүхдүүдийн 50%
- 13-18 настай хүүхдүүдийн 77% нь фэйсбүүк тогтмол ашигладаг. Эдгээр хүүхдүүдийн 87% нь цахим халдлагад өртжээ. Харин 89% нь эцэг эхээ эзгүйд интернэт ордог байна.
“Цахим орчинд хүүхэд хамгаалах” бодлогын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг яамнаас мэдээллэв. Үүнд:
Цахим орчин дахь бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч хүүхдийн зураг, бичлэгийг цахим орчноос устгах, хязгаарлах Internet Watch Foundation /IWF/ системийг ekids.mn сайтын нэмэлт хэлбэрээр нэвтрүүллээ.
Мета компанитай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Green channel буюу шууд харилцах ногоон сувгаар дамжуулан хүүхдэд сөрөг нөлөөтэй, хүүхдийн эрхийг зөрчсөн агуулгатай контентыг мэдээлж, устгах, хязгаарлах арга хэмжээ авч байна.
0 cэтгэгдэлтэй