
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнгөрсөн долоо хоногт “Төгрөг нуурын орд” нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамааралтай талаар мэдээлсэн. Энэ үеэр тэрбээр “Х.Баттулгыг шалгах асуудалд би О.Алтангэрэл сайдад найдаж байна, харж байгаа” гэдгийг онцолсон байдаг. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Төгрөг нуурын орд”-той холбоотой баримтуудаа АТГ-т хүргүүлжээ.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр “Н.Учрал сайд Засгийн газрын хуралдаан дээр “Төгрөг нуурын орд” газартай холбоотой материалуудыг танилцуулсан. Дээрх үйл баримт хэрэв үнэн бол мөнгө угаахтай холбоотой гэмт хэрэг байж болзошгүй талаар ч яригдсан. Энийг нягталж шалгах үүрэг хаана байдаг вэ гэхээр хууль хяналтын байгууллагад л байгаа. Миний ойлгосноор Н.Учрал сайд материалуудаа АТГ-т шилжүүлсэн гэж ойлгосон. Тэнд холбогдох шалгалтын ажиллагаа хийгдэх байх. Нөгөө талаа ард түмэн өөрсдөө Үндсэн хуульд заасны дагуу баялаг авах ёстой гэсэн энэ чиг шугам дээрээ хатуу ухрахгүй зарчим дээрээ байгаа. Одоо би нэг хоног хэлье. Өнөөдөр Засгийн газраар “Ухаа-Худаг” ордтой холбоотой асуудлыг хэлэлцүүлээд 54 хонож байна. УИХ-д албан тоотоор хүргүүлээд, тогтоолын төсөл өргөн бариад 31 хонож байна. Энэ 31 хоногийн дотор хэзээ, яаж хэлэлцүүлж, чуулган руу оруулах юм бол гээд хүлээж байна. Тов өгөх байх гэж найдаж байна.
0 cэтгэгдэлтэй