Gangbay Баянаа, жүжигчин Х.Баярмаа нар үерхдэг болжээ

2023-04-10

Найруулагч Ц.Хүсэлбаатар, МУГЖ С.Өлзийхүү нарын охин Х.Баярмаа, залуу уран бүтээлч реппэр Gangbay Баянаа нар үерхэж эхэлжээ. Тэд “Яг түүн шиг” шоунд хамт оролцож байхдаа дотно харилцаатай болсон байна.

Жүжигчин Х.Баярмаагийн тухайд анх аав, ээжээсээ нуугдан байж СУИС-ын жүжигчний ангид шалгалт өгч тэнцэж урлагийн хүн болохоор шийдсэн байдаг. Тэрбээр, 2012 онд эх орноо төлөөлөн Дэлхийн миссийн тэмцээнд хүртэл амжилттай оролцож байсанг олон хүн мэднэ. Мөн “Хүйтэн бороо”, “Гэм зэм” жүжиг, “Аюултай харилцаа”, “Замбуулин дуусах болоогүй”, “Хиртээгүй сарнай”, “Баян боол” уран бүтээлд гол болон туслах дүрээрээ олонд танигдсан.

Харин реппэр Баянаагийн тухайд Z үеийн шилдэг төлөөлөл. Тэрбээр, “Ганган цагаан” дууны эзэн гэдгээр орон хүн танина. Оюутан байхдаа ангийн найз Д.Ганбаттайгаа нийлж хамтлаг байгуулж, 2019 онд анхны уран бүтээлээ цацсанаар залууст танигдаж эхэлсэн.