УРТ ЦАГААНД НОГООН БАЙГУУЛАМЖ, ХУДАЛДААНЫ ТӨВ БАЙГУУЛАХ АСУУДЛААР ИРГЭДЭЭС САНАЛ АВНА

timelive.mn 2023-11-3

 

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Урт цагааны дахин төлөвлөлтийн асуудлаар мэдээлэл өглөө.

Х.Нямбаатар: “Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлаж байгаа Урт цагааны барилгыг нурааж дахиад шинээр өндөр барилга барихаар төлөвлөж байгаа нь нийцэхгүй гэж бодож байгаа. Тийм учраас 1960-1962 онд баригдсан 8000 метр квадрат барилгыг буулгаж нийтийн эзэмшлийн ногоон байгууламж барих эсвэл нийслэл өөрсдөө шинээр худалдааны төв байгуулах нь зөв үү гэдэг асуудлаар иргэдээс долоо хоногийн хугацаатай санал авна. Мөн 10-р сарын 10-ны дотор түрээслэгчдийг Урт цагааны барилгыг суллаж өгөх мэдэгдэл өгсөн ч өнөөдрийг хүртэл суллаагүй байна” гэв.